Extension by best poker site the nr. 1 poker site.

Улсын уран бугуйлч тэмцээний 3 удаагийн аварга Б.Аюуш

Хэвлэх

Б. Аюуш нь Увс аймгийн Тэс сумын 11-р багийн нутаг “Хотгор харгана ” хэмээх газар адуучин С. Басангийн 4 дэх хүү болон мэндэлжээ.  Бага насаа адуу малын дунд өнгөрөөсөн Аюуш 1989 оны хавар Увс аймгийн Тэс суманд  зохион байгуулагдсан уран бугуйлчдын анхдугаар тэмцээнд  түрүүлжээ. Тэр цагаас  хойш 1990, 1991 онуудад Хяргас суманд, 1992 онд Малчин суманд, 1994 онд Хар толгойн САА-д явагдсан аймгийн уран бугуйлчдын тэмцээнд түрүүлж, аймгийн 5 удаагийн аваргаар шалгарч байжээ.
Тэрээр 1990 онд Төв аймгийн Алтанбулаг суманд зохион байгуулагдсан Уран уургач, бугуйлчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн тул түүнд БНМАУ-ын БХТН-ийн Төв зөвлөлийн тэргүүлэгчдийн 1990 оны 06-р сарын 24-ний өдрийн 2-р тогтоолоор “Улсын уран бугуйлч” цол олгож, №01 үнэмлэхийг зөвлөлийн дарга, Монголын анхны сансарын нисгэгч хошууч генерал Ж. Гүррагчаа гардуулсан байна. Мөн 1991 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, 1994 онд Өвөрхангай аймгийн Тарагт суманд явагдсан Уран уургач, бугуйлчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж, түрүүлсэнээс гадна 1996 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан улсын тэмцээнд 2-р байр эзлэн, мөнгөн медаль, мөнгөн азаргаар шагнагдаж байсан юм.
Б. Аюуш нь Уран уургач, бугуйлчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа түрүүлсэнийг нь сайшаан тэмдэглэж, БХТН-ийн Увс аймгийн зөвлөлөөс батламжилсан үнэмлэхийг 1994 оны 07-р сарын 27-ны өдөр олгожээ.

Thursday the 26th. Joomla templates 2.5. Custom text here