Extension by best poker site the nr. 1 poker site.

Баядын "Улаан гуя" хэмээх Жамбал

Хэвлэх

Б. Жамбал /1902-1961/ нь Тооройн Бандийн гурван хүүхдийн бага хүү. Эгч Тэгшрэх нь ах дүү аймгийн арслан С.Дамжин, С.Басан нарын ээж. Ах нь "Ланжгар" Пүрэв нар юм. 
Улаан гуя Жамбал нь Тэс сумандаа мал аж ахуй, газар тариалан эрхлэн амьдарч байсан. Том биетэй, шанаархаг, өргөн цээжтэй, бяр чадал ихтэй, бух ноолдооны бахлуур арванд барилддаг бөх байлаа.
Ховдын даншиг наадамд 2 удаа түрүүлж байсан даншгийн заан цолтой бөх. Баядын 10 хошуу, Дөрвөдийн 16 хошуу, Ховдын 27 хошуу нийлэн хийдэг Ойрдын олон ястан угсаатны үрсийн наадам гээд том барилдаанд түрүүлж байжээ. Мөн Баян-Өлгийн Цагааннуурын боомтын цаана байдаг Оросын Вийск хотод болсон "Монгол тэрэмтний шалбууртай барилдаанд" хоёр удаа түрүүлж, авдар цайгаар шагнуулж байсан байна. 
Нутаг хошуундаа том жижиг олон наадамд түрүүлсэн бөгөөд ард түмний дунд домог болсон бөх юм.

Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Увс аймгийн дарга Чангын Жамбал та даншгийн заан цолтой хүн тул өөрийн биеэр, бөхийн хэрэглэлтэйгээ ирж, гараа дэвээ шаваагаа үзүүлж, ахмад бөхийн барилдаанд барилдана уу хэмээн урьж ирүүлэн хүндэтгэл үзүүлж байжээ. Уг барилдаандаа барилдаж түрүүлсэн байна. Гараа дэвээ их сайхантай хүн байсан бөгөөд цуварч гарах дэвээ, ганцаар гарах гараа дэвээ гээд өөр өөр байдаг. Бөх хүн чинь гоё дэвж, шавж, өрдөг байх хэрэгтэй. Ямар ч хий гаргахгүй, хөл гартаа хүн алдахгүй зөв өрөх хэрэгтэй гэж залуу бөхчүүдэд сургаж байсан байна.

Барилдахын өмнө хэрэглэлээ өмсөж, гуяа хэд алгадаад хагас явган сууж түр хүлээгээд босоход л хамаг булчин мах нь хөөж зодог шуудгаасаа давж гардаг онцлогтой байжээ. Иймээс өрсөлдөгч бөхчүүд нь далбаа, шуудагнаас нь барьц авах ямар ч боломжгүй болдог ба барилдааны явцад нөгөө бөхдөө барьц бариулахын тулд байнга уяа бүснүүдээ сулалуулж байжээ. 

Нэгэн удаа улаан гуя Жамбал Цагаан толгойн овооны тахилга наадамд бөх хар хэмээх Чойнзонтой үзүүр түрүүнд үлдэж, хаялцахгүй удаан барилдахад ах ланжгар Пүрэв нь хошуу ноён дээр очиж, энэ хоёр удаан барилдаж хаялцахгүй байна, та лүндэн буулгавал би тэр бөх хартай барилдаад хаячих уу гэхэд нь ноён зөвшөөрөл олгожээ. Тэгээд Ланжгар Пүрэв бөх харыг агшин зуур хоёр сугаар нь тэвэрч мордон илүүрхэж хаясан байна. Ах Пүрэв нь дүүгээсээ бүх талаараа илүү байсан боловч барилдаж байгаагүй бөгөөд цорын ганц удаа барилдсан нь энэ гэнэ.

Улаан гуят гэдэг нэрнийх нь талаар бөхийн номуудад янз бүрээр домог шиг зүйлүүд бичсэн байдаг ч үнэндээ энэ нь баруун гуяных нь гадна талд байдаг том улаан мэнгэнээс болж ийм нэртэй болсон талаар түүний зээ аймгийн арслан С.Басан нотлон хэлж байсан байна.

Удам угсааны холбоотой бөхчүүд:

Friday the 1st. Joomla templates 2.5. Custom text here