Extension by best poker site the nr. 1 poker site.

Аймгийн арслан Сүрэнжээн Басан

Хэвлэх

Увс аймгийн Тэс сумын 1-р бригадын харъяат бөх Сүрэнжээн Басангийн барилдаж явсан түүхийг товчоолбол:
- 1951 оны Зүүнговь сумын Тохой бригадын Сар хайрханы овооны тахилганд нагац ах баядын "Улаан гуят" Жамбалын хамт очиж барилдан үзүүр түрүү булаалдахаар үлдэн түрүүлжээ. Тухайн үед 16 настай байсан бөгөөд энэ үеэс эхлэн бөхийн гараагаа эхэлсэн түүхтэй. Тэрнээс хойш нутаг орныхоо их бага барилдаануудад барилдаж байсан байна.
- 1955 оноос эхлэн аймгийн наадамд зодоглож эхэлсэн бөгөөд тухайн онд 5 давж, шөвгийн 4-т үлдсэн
- 1956 онд аймгийн наадамд 5 давсан.
- 1957 онд аймгийн наадамд 5 давсан.
- 1958 онд аймгийн наадамд шөвгийн 4-д үлдэж, бөх Сүндэвтэй удаан барилдсан шалтгаанаар хасагдаж, Сүндэвт даваа өгсөн.
- 1959 онд аймгийн наадамд барилдаж, бөх Дамдинтай үлдэж үзүүрлэсэн. Мөн тэр жилдээ Увс аймагт зохион байгуулагдсан тойргийн барилдаанд 26 бөхөөс 25 давж түрүүлэн, бөх Норов, Цэгмид нар 2,3-р байрыг эзэлжээ.
- 1960 онд аймгийн наадамд 7 давж түрүүлсэн. Мөн тухайн намар болсон тойргийн барилдаанд 28 бөхөөс 27 давж түрүүлэн, М.Цэрэндорж начин, Ч.Арслан нар 2,3 -р эзэлж байжээ. Үүнээс гадна аймагт зохион байгуулагдсан шигшээ 16 бөх тойргоор барилдах, улсын баярын сорилго барилдаанд 15 давж түрүүлэн, М.Цэрэндорж үзүүрлэсэн бөгөөд Улаанбаатар хотод улсын наадамд барилдах урилга авсан боловч, онгоц саатсаны улмаас явж чадаагүй байна.
- 1961 онд Зүүнговь сумын наадамд барилдаж түрүүлсэн.
- 1962, 1963, 1964 онуудад Баруунтуруун сумын наадамд барилдан, Юнэрэнтэй үлдэж түрүүлсэн.
- 1964 оны хавар Өндөрхангай суманд болсон Майн баярын барилдаанд Малиа начинтай үлдэж түрүүлсэн.
- 1964 оны намар аймгийн 1-р 10 жилийн сургуулийн 40 жилийн ойн барилдаанд барилдаж, Ховд аймгийн бөх Насантай үзүүр түрүүнд үлдэж түрүүлсэн.
- 1964 онд Тэс, Зүүнговь сумын зааг Их бэлчир хэмээх газар болсон наадаамд бөх М.Цэрэндоржтой үзүүр түрүү булаалдахаар үлдэж түрүүлсэн.
- 1965 онд Зүүнговь суманд зохион байгуулагдсан спартакиадад 47 бөхийг тойргоор барилдуулахад ах С.Дамжинтай үзүүр түрүү булаалдаж түрүүлсэн.
- 1965 оноос хойш Тэс сумын наадам болон Майн баярын барилдаануудад барилдаж, нийт 8 удаа түрүүлсэн. Тува улсын Кизыль, Самгалтайд болсон намрын барилдаануудад оролцож, Хөх-Оол болон Санжид-Оол нартай үзүүр түрүү булаалдахаар үлдэж 2 удаа түрүүлсэн.
- 1971 онд Увс аймгийн наадамд уригдан ирж барилдахдаа шөвгийн 4-т үлдэж байжээ. Тухайн жил Түргэн сумын наадамд барилдан, сумын заан Гонгортой үзүүр түрүү булаалдахаар үлдэж түрүүлсэн байна.

Уг материалыг С.Басангийн ууган хүү Бямба улсын начин М.Цэрэндорж, аймгийн арслан Норов, аймгийн заан М.Цэгмид, аймгийн арслан Авирмэд, улсын начин Ц.Лхамаа, хүргэн ах сахал С.Сайжрах, улсын начин Т.Артаг, аймгийн арслан Б.Намжим зэрэг хүмүүсийн дурсамж яриа, тэмдэглэлээс сийрүүлж, мөн баримт материалыг үндэслэн бэлтгэж өгсөн болно.

Удам угсааны холбоотой бөхчүүд:

 

Thursday the 29th. Joomla templates 2.5. Custom text here