Extension by best poker site the nr. 1 poker site.

Бөх хар хэмээх Бат-Очирын Чойнзон

Хэвлэх

Дөрвөд далай хан аймгийн Зүүн гарын улсад туслагч гүн Жажинбалын хошуу, одоогийн Тэс сумын 2-р баг хавиар нутаглаж алдарт бөх юм.
Улаан гуя  Жамбалыг залган бух ноолдоон болон үндэсний  бөхийн барилдаанд алдаршсан домогт бөх байжээ. Том бие, жин ихтэй учир Чойнзон гуайг өөрийн нь буурал магнайтай хээр морь, солибоо бөхтэй хар ат хоёроос өөр унаа барагтай дааж хол явдаггүй байсан гэдэг. Б. Чойнзон гуай гэрт орохдоо хаалгаараа хөндөлсөж ордог, хүзүү сээрээ эргэж харж чаддаггүй, ар хажуу талынхаа барааг их биеэрээ эргэж хардаг хүн байжээ.
Б.Чойнзон бух ноолдоонд гаршсан энгүй хүчтэн байсан бөгөөд хожим үндэсний бөхийн барилдаанд барилдахдаа эсрэг бөхийнхөө толгойг уургалж тэврээд хол шидчихдэг байснаас барагтай бөх халгаад ойртож чаддаггүй байсан гэдэг.
Энэ алдарт бөх 1956 онд 54 настайдаа нас барсан бөгөөд орон нутагт одоо ч барилдааныг харж байсан сайн мэдэх настайчууд байдаг,  бөгөөд үр хойч нь орон нутагтаа амьдарцгааж байна.

Энэ алдарт хүчтэн хилийн цаана хулгайн хэргээр Тувачуудад баригдаад хар гэрт (шорон) хийж хоёр гарыг нь тэлж, ханатай нь хүлж орхиод хонуулахад шөнө дундын үед ганцхан тийрээд ханын бүх модыг хуга татаж салгаад, хуягийг нь дэлсэж орхиод оргож Давст сумын нутагт хоёр жил орогнож байжээ. Тэр үеэр Улсын арслан Мөнгөн энэ алдарт бөхийн хүү гэж төрснийг нутгийн хөгшчүүл хуучилдаг юм билээ.
Тэрээр айлын гадаа эмнэг азарга бугуйлдаж бариад өрөөсөн гараараа бугуйлынхаа үзүүрийг өвдгөн дээрээ дарж, нэг гараараа аягатай цай барин ууж байхад хангал азарга яаж ч бухаад барьсан цайг нь цалигуулж чаддаггүй юм гэнэлээ. Энэ бөхийг нас барсны дараагаар яс нь үе нугаламгүй байсныг нотлох хүн ус нутагт нь олон байдаг. Зарим нь бүрэн сонирхон очиж үзэж байсан гэдэг. Улсын начин Нэгдэлийн эцэг А. Довчин гуай ярихдаа :
- Бөх хар бол эгэлгүй, хүн хүнээс өвөрмөц хөдөлгөөнтэй, агуу бяртай, лагс дөрвөлжин биетэй, хүзүү нурууны яс нь үегүй мэт. Тиймээс их биеэрээ хөндөлсөж  хардаг, барзгар нүүртэй,  үлэмж том биетэй барагцаагаар 150 орчим кг жин дарахаар хүн байлаа. Бурхан болоод хоёр жил өнгөрсний дараа ясыг нь салгахад хүзүү, сээр нурууны яс нь үе нугаламгүй үргэлж, маш бүдүүн том, тэмээний яс мэт байж билээ гэж  хуучилж байжээ.
Тэс сумын 1-р багийн нутагт «Гадартын хөдөө» хэмээх нэртэй том газар байх бөгөөд Тагнын уул 10-аад км-ээс наашгүй энэ хөдөөгийн урд талд “Чулуун “  гэдэг нэртэй газарт 3 ширхэг чулуу нэг дор байдаг юм. Үүний нэг, жижиг авдрын хэмжээний дөрвөлжин хад байх. Үүнийг «Бөх хар» Чойнзон өргөсөн гэдгээр түүнийг нутаг голынхон нь «Бөх харын чулуу» гэж нэрлэдэг. Тэр чулуу 300-350 кг. Одоо ч уг газраа байгаа. Тэр гурван чулууг хэдий үед ямар зорилгоор тэнд хэн авчирсныг мэдэх хүн үгүй юм билээ.

Wednesday the 24th. Joomla templates 2.5. Custom text here