Манай нутаг
Аймгийн нутгийн зүүн хойд хэсгээр ОХУ-тай хиллэж оршдог. Улаангомоос 158 км. Хүн ам ихтэй. Баяд ястангууд амьдардаг. Засаг захиргааны 10 баг, 3 эмнэлэг, 3 сургуультай. Шар суурийн заставаар ОХУ руу нэвтрэх байнгын гарцтай.
Нутгийн хойд хэсгээрээ ой ширэнгэтэй бөгөөд чацаргана, хад, долоогоно, зэдгэнэ, нохойн хошуу зэрэг жимс ургадаг. Бусад хэсгээрээ тал хээр, элсэн манхан хосолсон байгальтай. Тэсийн гол, Нарийний гол, Жирээгийн гол, Үхэгийн гол гээд том жижиг олон голтой ба эдгээр нь нутгийн баруунаар орших Увс нуурт цутгана. Цаг уурын эрс тэс уур амьсгалтай.
Бид бөх, морь, уран бугуйлч, дуучид, урчуудаараа бахархдаг. Гар урлал их хөгжсөн. Гэрийн бургасан мод, баяд, дөрвөд эмээл, түүний мөнгөн тоноглол, хазаар зэргийг ихээр хийж хавь ойрын аймаг сумдад нийлүүлдэг.



